Хятадад коронавирусний улмаас хэдэн зуун нислэг цуцлагджээ

оруулсан Алсын Хараа

/RIA Novosti/. Коронавирусний халдварын тохиолдол илэрсний улмаас мягмар гарагт Хятадын Шанхай, Тяньжин хотуудын нисэх онгоцны буудлууд хэдэн зуун нислэгээ цуцаллаа гэж “Global Times” сонин мэдээлжээ.

Шанхайн “Пудун” олон улсын нисэх онгоцны буудал дор хаяж 436 нислэгээ цуцалсан бол Тяньжин хотын “Бинхай” нисэх онгоцны буудлын 165 нислэг цуцлагджээ.

Сүүлийн өдрүүдэд тус хоёр хотод “COVID-19”-ийн хэд хэдэн тохиолдол илэрсэн байна.

Өмнө нь Пудун Шинэ дүүрэгт 11 дүгээр сарын 20-нд коронавирусний халдвар илэрсний дараа тус дүүрэгт халдварт өвчний аюулын дунд түвшний түгшүүр зарлажээ. Халдварын тохиолдол "Пудун" олон улсын нисэх онгоцны буудлын ачааны терминалын ажилтанд илэрсэн байна. 11 дүгээр сарын 22-нд түүний ойрын хавьтлын хоёр хүн болох эхнэр, хамт ажилладаг хүнээс коронавирус илэрчээ. Сүүлийн 14 хоногт уг эрэгтэйн явсан түргэн хоолны газар, худалдааны төв зэрэг олон нийтийн хэд хэдэн газрыг ариутгаж, халдваргүйжүүлсэн байна. Түүнчлэн ойрын хавьтлын 52 хүнийг тусгаарлажээ.

Сэтгэгдэл бичих