Шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шийдвэрийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр гаргалаа.
Тодруулбал, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсөн байна. Энэ нь Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч, бусад оролцогчтой уулзахыг хориглох хязгаарлалт тогтоохыг хэлж буй бөгөөд өчигдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “Шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авчээ.