Б.Баярдаваа: Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.4% агшина гэж төсөөллөө шинэчилсэн

оруулсан Алсын Хараа

Өнөөдөр ээлжит бусаар хуралдсан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо(МБХ)-ны хуралдааны үер Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа эдийн засгийн төлөв байдлын талаар мэдээлэл өглөө.

3Өнгөрсөн есдүгээр сард МБХ хуралдахдаа 2020 оны эдийн засгийн өсөлтийг -2.6% байна гэж төсөөлж байв. Ингэхдээ дотоодод коронавирусийн халдвар тархахгүй гэсэн нөхцөлтэйгөөр тооцоолсон бол энэ удаа халдвар дотоодод голомтлон гарч, тодорхой бус байдал зөвхөн гадаад талдаа бус дотоодод бий болсонтой холбоотойгоор эдийн засаг 5.4% агшина хэмээн төсөөллөө шинэчилсэн" хэмээн тэрбээр тайлбарлалаа.

Үүний гол шалтгаан нь дотоодын халдвартай холбоотойгоор хатуу хөл хорионы дэглэм тогтоосон эдийн засагт сөргөөр нөлөөлж, худалдаа, үйлчилгээ зэрэг салбаруудын өсөлт буурахаас гадна уул уурхайн салбарын өсөлт хүлээлтээс доогуур байх нь.

Шинэчилсэн төлөөлөлд үндэслэн инфляцын төсөөлөл 1-2 пунктээр бага байхаар байна гэлээ.

ikon.mn

Сэтгэгдэл бичих