Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж гаргасан шийдвэрээ яг одоо танилцуулж байна. Төв банкны Бодлогын хорооны шийдвэрээр бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэж байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, манай улсад гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын зэргийн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 11 дүгээр сарын 23-нд Мөнгөний бодлогын хороо хуралдлаа. Өнөөдрийн хурлаар:
- Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувь хүргэх,
- банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох,
- Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,
- ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг багц шийдвэр гаргасан талаар мэдэгдлээ.