Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас өдрийн хяналт шалгалтыг танилцууллаа.
Тус газрын мэдээлснээр, захуудад үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 12500, хонины мах 7500 төгрөгийн үнэтэй байгаа аж.
- Нарны хороололд байрладаг Санни, Эвт, Үлэмж, Марал зэрэг таван жижиг хүнсний дэлгүүрүүд мах худалдан борлуулдаггүй бөгөөд өндгийг 350-400 төгрөгөөр тус тус худалдаж байна. Тус дэлгүүрүүдэд өндөгний нийлүүлэлт тогтмол сайн байна. Гурилны нөөц өмнөх өдрөөсөө нэмэгдсэн байна.
- Алтжин бөмбөгөр худалдааны төвд нөөцийн махны худалдаа хэвийн явагдаж байсан бөгөөд худалдааны байдалд зохицуулалт хийж байсан. Хуучин бөмбөгөр, Алтжин бөмбөгөр худалдааны төвд үнэ ханшийн өсөлт ажиглагдсангүй.
- Нарантуул-2 захын хувьд худалдан авагчийн тоо бага, жижиглэн худалдаа хэвийн явагдаж байна.
- Баянзүрх захын хувьд үхрийн мах 13500-14000 төгрөгөөр зарж байсныг шаардлага өгч, үнийг газар дээр нь буулгуулан зөрчлийг арилгалаа.
- Натур худалдааны төвд үхрийн цул мах 13000-13500 төгрөгөөр худалдаж байсныг шаардлага өгч үнийг буулгуулж, зөрчлийг арилгууллаа.
- Хан-Уул дүүргийн 10 хорооны сайжруулсан түлш зардаг Галсан хайрхан дэлгүүр нь эрт хаадаг гэсэн гомдлын дагуу шалгаж, дэлгүүрт тогтсон цагаар иргэдэд үйлчлэх шаардлага тавилаа.
- Сүхбаатар дүүрэг дүүрэгт байрладаг Номин супермаркетад хонины цул мах 8399, үхрийн цул мах 12500 төгрөг байна. Бусад бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн байна.
- Барс-2 захад хонины ястай махыг 7500 төгрөг, цул махыг 8800 төгрөг, үхрийн ястай махыг 9000-9500 төгрөг, үхрийн цул махыг 12500 төгрөгөөр худалдаж байна.
- Орхон захад хонины ястай мах 8000, хонины цул 8500, үхрийн ястай мах 10500, гуяны цул 12500, хааны цул мах 12000 төгрөгөөр худалдаж байна.
- Орхон аймгийн Таван-Эрдэнэ захад үхрийн мах 7000-7500, хонины мах бөөний үнэ нь 6000 төгрөг, хонины гулууз 6200 төгрөгийн үнэтэй байна.