Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Е.Серикжан хүний амь аварчээ

оруулсан Алсын Хараа

Хөл хорио сахиулж эргүүл гүйцэтгэж байсан аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч Е.Серикжан хүний амь аварчээ.

Тодруулж хэлбэл, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр “Наран шарлага” гэдэг газарт Ховд голын голын усанд хүн унасан тухай дуудлага энэ сарын сарын 20-ны өдрийн 15:22 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид очиход тухайн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Е.Серикжан усанд унасан иргэний амийг аварч, эсэн мэнд гаргасан байжээ.

Тус иргэн нь амиа хорлохыг завдсан байж болзошгүй бөгөөд голын ус бүрэн хөлдөөгүй, урсгал ширүүн байсан учир амиа алдах эрсдэл өндөр байсан ажээ.

Сэтгэгдэл бичих