Цахим үнэмлэх, QR системд тулгуурлан хөдөлгөөнийг хянана

оруулсан Алсын Хараа

Бүх нийтийн бэлэн байдлын үед Нийслэлийн онцгой комиссоос иргэний цахим үнэмлэх, QR системд тулгуурлан иргэдийн хөдөлгөөн, автомашины хөдөлгөөнд хяналт тавина.

Түүнчлэн, Нийслэлийн онцгой комисс иргэдэд анхааруулга хүргэсээр байна.

Үүнд:

-Хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байх

-Хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаар гэрээсээ гарсан бол 1 цагийн дотор гэртээ буцаж ирнэ. Зөвхөн гэр бүлийн нэг гишүүн ойролцоох хүнсний дэлгүүрээс хүнсээ худалдаж авна.

-Хүнсний дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэхдээ хүн хооронд 1.5-2 метрийн зай барина.

-Иргэд зорчих үедээ иргэний цахим үнэмлэхээ биедээ заавал авч явна.

-Хөл хорионы хугацаанд зөвхөн ажиллах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн тухайн өдрийн ээлжийн хуваарьтай иргэд алба, амины автомашин, нийтийн тээврээр өглөөний 07.00-10.00, оройн 17.00-20.00 цагт зорчино.

-Бусад иргэдийн автомашины болон явган хөдөлгөөнийг 24 цагийн турш хориглосон гэжээ.

Сэтгэгдэл бичих