Энэтхэгт халдвар авсан хүний тоо есөн сая давлаа

оруулсан Алсын Хараа

/NDTV/. Энэтхэгт пүрэв гарагт коронавирусний халдварын 45 мянга гаруй тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо есөн сая давжээ.

"Манай улсад өнөөдрийн байдлаар халдвар авсан 8.4 сая хүн эдгэрч, 132 мянга гаруй хүн нас барсан" гэж Энэтхэгийн Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.

Энэтхэгийн Засгийн газар улс даяар шинжилгээ хийх газруудыг нэмэгдүүлж байгаа бөгөөд пүрэв гаргийн байдлаар 129 сая гаруй хүнийг шинжилгээнд хамруулжээ.

Сүүлийн өдрүүдэд нийслэл Дели хотод халдварын шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдсэнтэй холбогдуулан хотын захиргаа хатуу хязгаарлалтуудыг тогтоож, зөрчсөн тохиолдолд ногдуулах торгуулийн хэмжээг 2000 рупи болгон нэмэгдүүлсэн байна.

Сэтгэгдэл бичих