Нийслэлийг хөгжүүлэх төсөлд санал авч байна

оруулсан Алсын Хараа

“Нийслэлийг 2020-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулан гаргажээ. Хөгжлийн төслийг:

  • Үндэсний нэгдмэл үнэт зүйл,
  • Хүний хөгжил,
  • Амьдралын чанар ба дундаж давхарга,
  • Эдийн засаг,
  • засаглал,
  • Ногоон хөгжил,
  • амар тайван, аюулгүй нийгэм,
  • Бүс, орон нутгийн хөгжил,
  • Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэгтэй байхаар боловсруулжээ.

Харин "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөл нь:

  • "COVID-19"-ийн халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого,
  • Хүний хөгжлийн бодлого,
  • Эдийн засгийн бодлого,
  • Засаглалын бодлого,
  • Ногоон хөгжлийн бодлого,
  • Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн 6 бүлэгтэй байхаар боловсрууллаа.

Тиймээс иргэдийг дээрх хоёр төсөлтэй танилцаж, саналаа [email protected] цахим хаягаар ирүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих