АНУ-ын Конгрессын сенат лхагва гарагт Венесуэлд суух Элчин сайдаар Жеймс Сториг томиллоо. Тэрбээр энэ албан тушаалыг Колумбийн нийслэл Богота хотоос гүйцэтгэх аж.
Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены засаг захиргааны удирдлага дор Венесуэл дахь АНУ-ын бодлогыг чиглүүлэхэд Жеймс Стори чухал үүрэг гүйцэтгэж магадгүй байна.
Төрийн эрхийг олон жилийн турш барьсан Венесуэлийн ерөнхийлөгч асан Уго Чавесийн үеэс хоёр улсын харилцаа мууджээ. АНУ, Венесуэл 2010 оноос хойш харилцан элчин сайд нараа томилоогүй аж.