Малтайгаа шуурганд төөрсөн иргэнийг хилчид аварлаа

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа энэ цаг үед хилчид үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэж байна.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт энэ сарын 18-наас 20-нд үргэлжлэн шуурсан цасан шуурганд иргэн малтайгаа уруудаж төөрчээ. Сумын онцгой комисс болон хилчид хамтран шуурхай ажилласны үр дүнд төөрсөн иргэнийг хилийн зурвас хавьд аварч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

Сэтгэгдэл бичих