PCR лабораториуд бүрэн хүчин чадлаар ажиллаж байна

оруулсан Алсын Хараа

ЭМЯ-ны мэдээлснээр улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 36 PCR лаборатори ажиллаж байна. Үүний 10 гаруй нь улсын эмнэлгүүдийн харьяанд байгаа аж. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу "COVID-19"-ийн халдварын батлагдсан тохиолдлыг зөвхөн PCR лабораториор хийсэн шинжилгээнд үндэслэж байгаа юм.

Манай улсад "COVID-19"-ийн халдварын анхны тохиолдол батлагдсанаас хойш ХӨСҮТ-д ашиглаж байсан PCR лабораторийн тоог 2 дахин нэмэгджүүлжээ. Харин одоо халдвар дотоодод голомтлон тархаад буй өнөөдрийн нөхцөлд PCR лабораторийн тоог 36 болгон нэмэгдүүлээд байна. Шаардлагатай нөхцөлд тоог цаашид нэмэгдүүлж, хувийн эмнэлгүүдтэй хамтран ажиллахаа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлж байна.

Улсын хэмжээнд 36 PCR лаборатори ажиллаж байна

Тэрээр хэлэхдээ, "Одоогоор хүчин чадал хүрэхгүй гэсэн байдал байхгүй. Лаборатори хүрэлцээтэй. Голомтлон гараад буй халдварын ойрын болон хоёрдогч хавьтлын шинжилгээг нарийн хийж,  Дархан-Уул болон Сэлэнгэ зэрэг аймагт тухайлбал, цуглуулсан сорьцуудыг шинжилж байгаа"-г мэдээлж байна. Нэг ёсондоо одоо байгаа PCR лабораториуд бүрэн хүчин чадлаар ажиллаж байна. Цаашид дутагдсан нөхцөлд хувийн эмнэлгүүдийн лабораториудыг ашиглахаар төлөвлөжээ. 

Мөн нийслэл хотод 18 байршилд "COVID-19"-ийн халдварын түргэн оношлуур байршуулан иргэдээс шинжилгээг үнэ төлбөргүй авч байна.

Сэтгэгдэл бичих