Асасэкирюү Б.Дашням дэвжээ удирдахаар боллоо

оруулсан Алсын Хараа

Мэргэжлийн сүмогийн Такасаго ояката ирэх сарын 9-нд 65 нас хүрч, тэтгэвэртээ гарах нь тодорхой болжээ. Сүмо сонирхогчдын хувьд “Такасаго” дэвжээг хэн удирдах нь ихэд сонирхол татаж буй юм.

Асашёорюү Д.Дагвадорж: Өнөөдөр миний хувьд их чухал өдөр

Тус дэвжээнд манай Асасэкирюү Б.Дашням буюу Нишикижима ояката, маэгашира асан Асановака буюу Вакамацү ояката хоёр багшилж байгаа билээ. Такасаго ояката дэвжээгээ ижилхэн Киндай их сургууль төгссөн Асановакад биш манай Б.Дашнямд өвлүүлэн үлдээхээр болжээ.

Асасэкирюү Б.Дашням зодог тайллаа

Асасэкирюү Б.Дашням буюу Нишикижима оякатаг сүмогийн мэргэжилтнүүд зөөлөн зантай ч удирдан, зохион байгуулах, зааж сургах чадвар тун сайн гэж үнэлдэг юм. Б.Дашням дэвжээгээ ирэх сарын 9-нд албан ёсоор хүлээн авна. Асасэкирюү Таро буюу Б.Дашням нь Монгол Улсын харцага Л.Бадарчийн хүү. Тэрбээр сүмо бөхөд сэкивакэ цол хүртэж байсан бөгөөд их аварга Асашёорюү Д.Дагвадоржтой нэг дэвжээний бөхчүүд билээ. Жюүрёо, жонидан зиндаанд тус бүр нэг түрүүлсэн. Үүнээс гадна гарамгай болон дайчин барилдааны шагналыг тус бүр нэг, уран барилдааны шагналыг хоёр удаа хүртэж байв. 2000 оны нэгдүгээр сараас анх мэргэжлийн сүмод барилдаж эхэлсэн тэрбээр 17 жилийн дараа буюу 2017 онд албан ёсоор зодог тайлж, дэвжээний багш болсон юм.

Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл бичих