Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын холбоо, хамтын ажиллагааны сайд Аранча Гонзалестай өнөөдөр утсаар ярьж, хоёр болон олон талт хамтын ажиллагааны зарим асуудал, "COVID-19"-тэй тэмцэх ажлын талаар мэдээлэл солилцлоо.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Испани Улсад амьдарч буй 1500 гаруй монгол иргэнд анхаарал хандуулж туслахыг Аранча Гонзалес сайдаас хүссэн. Аранча Гонзалес хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлоод, цаашид хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг богино хугацаанд даван туулж, сөрөг нөлөөг бууруулахад олон талт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг сайд нар цохон тэмдэглэсэн байна.