Сайн дурын шинжилгээнд 13 906 хүн хамрагджээ

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах 18 төв, сайн дурын иргэд шинжилгээнд хамрагдах 86 өрхийн эрүүл мэндийн төвд өчигдөр 3686 хүн хамрагджээ.

2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш нийт 13 906 хүнийг хамруулаад байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас коронавируст халдварын шинжилгээ авах ажлыг зохион байгуулж буй 18 төв, 86 өрхийн эрүүл мэндийн төвд ариутгал халдваргүйтгэл хийж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон иргэдийн баримтлах халдвар хамгааллын дэглэмийг стандартын дагуу чанд мөрдөн ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл бичих