Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын тархалтын талаар 11-р сарын 19-ны 17.00 цагт албан ёсны мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны 11 дүгээр сарын 19-ний 11:00 цагаас хойш Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид нийт 53 хүний шинжилгээ хийсэн. Үүнээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Ингэснээр Сэлэнгэ аймгийн батлагдсан тохиолдол 41 болж байна.
Ингээд 2020.11.19-ний 11:00 цагаас хойш улсын хэмжээнд
- Дархан-Уул аймагт 11
- Орхон аймагт 13
- Говьсүмбэр аймагт 1
- Дорноговь аймагт 1
- Сэлэнгэ аймагт 41
- Улаанбаатарт 18 тохиолдол батлагдаад байна.
Улаанбаатарын 18 тохиолдлын тухайд 4 нь УБТЗ-ын харьяа, 14 нь өмнө нь нийслэлд гарсан голомтоос батлагдсан тохиолдлууд байна.
Ийнхүү дотоодын халдварын тохиолдол өнөөдөр/2020.11.19/ 17:00 цагийн байдлаар 85 боллоо.
Харин Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 518 болсон.
Халдвартын клиникт 176 тохиолдол эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал хүнд нэг, хүндэвтэр 35, хөнгөн 140 хүн байгаа юм.
ХӨСҮТ-д 182 хүн ажиглалт, тандалт эмчилгээнд байна.
Халдварын голомт үүссэн таван аймаг болон Улаанбаатар хотод хариу арга хэмжээ, тандалт судалгаа шинжилгээний ажил үргэлжилж байна. Иргэд цар тахлыг барих үйл ажиллагаанд хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлье" гэв.