Тайланд онцгой байдлын дэглэмээ сунгана

оруулсан Алсын Хараа

 /Kommersant/. Тайландын эрх баригчид цар тахалтай холбогдуулан улс даяар зарласан онцгой байдлын дэглэмээ ирэх оны 1 дүгээр сарын 15 хүртэл сунгана. Онцгой байдлын дэглэм үйлчлэх хугацааг сунгах шийдвэрийг тус улсын Ерөнхий сайд Прают Чан-Очагийн даргалан явуулсан коронавирусний асуудлаарх ажлын хэсгийн хуралдааны үеэр гаргажээ.

Шийдвэрийг сайд нарын танхим ирэх долоо хоногт батална. Тийнхүү сунгах шийдвэр гаргасан нь цар тахал дэгдэж эхэлснээс хойш найм дахь удаагийнх нь болж байна. Сүүлийн саруудад эрх баригчид зарим хязгаарлалтыг сулруулжээ. Цар тахлын улмаас Тайландад аялал жуулчлалын салбар хамгийн их хохирол амссан байна.

Коронавирусний халдварын тохиолдол болон нас барсан тохиолдол хамгийн бага үзүүлэлттэй улс орнуудын нэгт Тайланд багтаж байгаа юм. Цар тахалд хамгийн сайн бэлдсэн улс орнуудын жагсаалтад Тайландыг оруулснаа ДЭМБ-ын тэргүүн өмнө нь мэдэгдэж байжээ.

Сэтгэгдэл бичих