Дархан-Уул аймгийн онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тус аймагт ажиллаж буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр ЗДТГ-ын цахим хуудсаар дамжуулан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар PCR шинжилгээгээр дөрвөн хүн коранавирусийн халдвартай нь тогтоогдоод байна. Түргэвчилсэн шинжилгээнүүдийг авч байгаа. Өчигдөр оройноос хойш дахин гурван сэжигтэй тохиолдол илэрсэн. PCR шинжилгээ хийгдэж байгаа. Төмөр зам дагасан нэлээд том голомт үүссэн нь тодорхой болоод байна.
Яг одоогийн байдлаар хоёр сэжигтэй тохиолдол илрээд байна. Ингээд төмөр замын системээс нийт таван сэжигтэй тохиолдол илрээд байна. Шинжилгээг нарийвчлахаар дээж явуулсан. Хэрэв халдвар авсан нь тогтоогдвол тусгаарлах, ХӨСҮТ-рүү шилжүүлэх арга хэмжээ авна. Төмөр замын ажилчдын тусгаарлалтыг "Дархан" зочид буудалд бэлдсэн. Эхний хоёр сэжигтэй тохиолдол хоёр эмэгтэй байсан. Тэдний хавьтлуудыг "Комфорт" зочид буудалд тусгаарлаж дууссан” гэв.