Энэ сарын 8-нд Соёлын төв өргөөнд Эмоци продакшны тоглолт үзсэн хүмүүс батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар бүртгэгдсэн. Иймээс эдгээр хүмүүс яаралтай холбоо барих шаардлагатайг ЭМЯ-ны 17.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ тоглолтыг үзсэн зарим хүмүүс мэдээллээ буруу зөрүү өгөх, шинжилгээнд хамрагдахгүй байх асуудал үүсгэж байна. Тоглолт үзэхдээ Соёлын төв өргөөний дараах суудалд суусан хүмүүс яаралтай холбоо барих шаардлагатай байна" гэсэн юм.
Тодруулбал:
10 дугаар эгнээнээс 16 дугаар эгнээний 23-46 дахь суудал;
10 дугаар эгнээний 29-32, 45-47 суудал;
11 дүгээр эгнээний 39-40 суудал;
12 дугаар эгнээний 25-26, 35-40, 45-48 суудал;
13 дугаар эгнээний 36-38, 43-46 суудал;
14 дүгээр эгнээний 30-34, 39, 41-46;
16 дугаар эгнээний 40 дүгээр суудалд суусан хүмүүс яаралтай холбогдож шинжилгээ өгөх шаардлагатай аж.
"Ийнхүү зарласан тохиолдолд тодорхой хэмжээний хүмүүс ирэхгүй байвал ард иргэдийн дунд халдварын голомтыг тэлэх, халдвар тараах эрсдэлтэйг ухамсарлан ойлгож шинжилгээгээ өгнө гэдэгт итгэлтэй байна" гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллийнхээ төгсгөлд онцлов.