Монгол Улсад өнөөдрийн /2020.11.18/ 11.00 цагийн байдлаар коронавируст халдварын 455 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Тэгвэл 17.00 цагийн байдлаар 18 хүнд коронавирус илэрч нийт тохиолдол 473 болсныг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр мэдээлэлдээ, “Нийт 963 хүнд шинжилгээ хийлээ. Үүний дотор ХӨСҮТ-ийн лабораторид 556 хүнд шинжилгээ хийхэд эмнэлгийн нэг ажилтанд коронавирус илэрлээ. Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 348 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүнд, Сэлэнгэ аймгийн 59 хүнд шинжилгээ хийснээс 13 хүн халдвартай гарлаа. Эдгээр тохиолдол бүгд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудад хийсэн шинжилгээнээс илэрсэн байна” гэв.
Сүүлийн үед кластер голомтод бүртгэгдсэн өвчлөлийг танилцуулбал, Сэлэнгэ аймагт нийтдээ 23, Дархан-Уул аймагт, 8 Говьсүмбэр аймагт 1, Улаанбаатар хотод 15 тохиолдол тус тус бүртгэгджээ. Улаанбаатар хотод бүртгэгдээд байгаа халдварын голомтод хийж байгаа хоёр дахь давтан шинжилгээнд 139 хүн, гурав дахь давтан шинжилгээнд 40 хүн оржээ.
Шинжилгээ, тандалт, судалгаа үргэлжилж байгаа аж.