Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл хойшлуулахыг Монголбанк, СЗХ-нд чиглэл болголоо.
Манай улсад орон сууцны нийт 99 мянган зээлдэгч байдгаас 8 болон 6 хувийн ипотекийн зээлтэй хэсэг нь 78 мянга юм.
“Энэхүү ипотекийн зээл нь хэрэглээний зээлд хамаарагддаг. Үндсэндээ хэрэглээний зээлд цалин, тэтгэвр болон банк өөрийн эх үүсвэрээр олгосон зээл бүгд багтах тул түрүүн хэлсэнчлэн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах сунгах зохицуулалт хийгдээд явна” гэдгийг хэлэв.
Банкны салбараас сая 366 мянган зээлдэгчдэд 17.2 их наяд төгрөгийн зээл олгосон. Үүнээс 9.2 их наяд төгрөг нь хэрэглээний буюу иргэдийн зээл байна.
Ингэхдээ үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээ авахыг даалгасан юм. Тиймээс ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулах Засгийн газрын энэхүү шийдвэрийг банкны салбарт хэрэгжүүлэх бүрэн боломжтой хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ. Тэрбээр: