Төрийн бүх шатны байгууллагыг нийт ажилчдын 10-15 хувийг ажиллуулах тооцоо төлөвлөгөө боловсруулж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр болж байгаа талаар УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээллээ.
УОК-ын шуурхай багийн хуралдаанаар дээрх саналыг гаргасан байна. Засгийн газрын маргаашийн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх бөгөөд хууль, тогтоомж зөрчсөн этгээдэд хариуцлага тооцож эхлэхээр болсноо мөн дуулгалаа. Цаашид зөвхөн хүнс, эрүүл мэндийн үйчилгээний зориулаттай байгууллагыг хэвийн горимоор ажиллуулахаар төлөвлөж буйг мөн онцоллоо. Мөн хөдөлгөөн хязгаарлалтад бүх шатны хууль, хүчний байгууллага хяналт тавьж, тогтоомж журам зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцохоор болсон байна. Ингэснээр хатуу хөл хорионы үр дүн гарна хэмээн мэдээлэлдээ тэмдэглэв. Тэрбээр, "ДЭМБ-ын зөвлөснөөр хөл хориог 90 хувь барьж чадсан улсад халдварын тархалт 40 гаруй хувиар багассан үзүүлэлт байна. Хөл хориог 80 хувь барьснаар тархалтыг 30 хувиар багасгасан статистик мэдээ байна. Тиймээс бүх нийтийн блэлн байдалд шилжсэн хугацаанд гол мөрдлөгө бол хорио, цээр, хязгаарлалат. Улс орнуудын туршлагыг судалбал, хамгийн үр нөлөөтэй нь хөл хорио байгаа юм. Хөл хориог манай ард түмэн сайтар ухамсарлаж мэргэжлин байгууллагын шаардлагыг даган биелүүлж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ бол иргэний үүрэг" хэмээв.
Мөн тэрээр бүх нийтийн бэлэн байдалд шилжихийн өмнө Улаанбаатар хотод ирээд гацсан иргэдийг буцаах шийдвэр УОК-оос гаргаагүй гэдгийг тэмдэглэж, ташаа мэдээлэлд автан коронавирусний шинжилгээ өгөхөөр 18 цэгт дараалал үүсгэхгүй байхыг сануулав. Энэ талаар судалж байгаа бөгөөд орон нутагт зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах тусгай журам баталснаар албан ёсоор зарлана гэлээ.