"COVID-19" халдварын дотоодын тохиолдол 20 болов

оруулсан Алсын Хараа

ЭМЯ-наас 18.00 цагт дахин мэдээлэл хийж, өнөөдөр 11.00 цагийн мэдээллээс хойш коронавирусний батлагдсан голомтуудад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, шинжилгээ хийсэн байдлын талаар танилцууллаа.

Дотоодын халдвар 20 болж, нийт батлагдсан тохиолдол 440 болсныг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн юм.

Нийслэлд хийсэн 835 шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Сэлэнгэ аймагт 150 хүнд PCR  шинжилгээ хийхэд таван тохиолдол батлагджээ. Өмнө нь түргэн оношлуураар хийсэн 22 шинжилгээнээс 5 тохиолдол нь батлагдсан гэсэн үг юм. Түргэн оношлуураар 395 тохиолдолд шинжилгээ хийхэд таван тохиолдолд мөн хариу эерэг гарчээ. Эдгээрийг дахин баталгаажуулах аж. Дархан-Уул аймагт сэжигтэй тохиолдлыг шинжлэхэд онош батлагдсан. Ингээд төмөр зам дагасан голомтод нийт 10 тохиолдол батлагдаад байгааг тэрбээр мэдээлэлдээ дурдав.

Ингэснээр, Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 440 болж байна. Өнөөдөр ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Нийт эдгэрсэн тохиолдол 329 болж байна.

Сэтгэгдэл бичих