Буриадад шинээр 269 халдвар бүртгэв

оруулсан Алсын Хараа

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад батлагдсан "COVID-19"-ийн халдварын тохиолдол 15.378 болоод байна. Энэ нь өмнөх өдрүүдээс шинээр 269 хүнээр нэмэгджээ. Нийслэл Улаан-Үд хотод нийт бүртгэгдсэн хүн 8956 байгаагаас өнөөдрийн байдлаар 72 хүнээр бүртгэгдсэн тохиолдол нэмэгдээд байна.

Эмчлэгдэн гарсан нийт хүний тоо 9909 болж, үүнээс 48 хүн өчигдрийн байдлаар гарч ажиглалтад ороод байна. Халдвараар нийт 297 хүн нас бараад байгаагаас өчигдөр 10 энджээ.

Буриад улсад худалдааны төвүүд болон барааны дэлгүүрүүдээс гадна баня, саун, фитнес клуб, бассейн, боловсролын нэмэгдэл сургалтуудыг 14 хоног хаах хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Энэ нь ОХУ-ын бүс нутгийн хамгийн чанга  хатуу дэглэм  болж буй талаар "Байкал-Daily" мэдээлэв.

Буриад улсад өвчлөл нэмэгдсэн учраас халдвар хамгааллыг сайжруулах, голомтыг цомхотгох зорилгоор хатуу хөл хорионы дэглэмийг 2 дахь удаагаа авч байна.

Сэтгэгдэл бичих