“Таван толгой түлш” ХХК онцгой горимд үйлдвэрлэл, нөөцлөлт, түгээлт, нийлүүлэлтийн ажлыг зохион байгуулж байна.
Өнгөрсөн 24 цагийн байдлаар баруун болон зүүн бүсийн үйлдвэрүүдэд 290 ажилтан ажиллаж, нийт 3410.76 тонн шахмал түлш үйлдвэрлэжээ. Одоогийн байдлаар “Таван толгой түлш” ХХК 542.335 тонн шахмал түлш үйлдвэрлэх нөөцтэй байна. Харин сайжруулсан шахмал түлшний бэлэн нөөц 95,000 тонн байгаа аж.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын хэмжээнд сайжруулсан шахмал түлш борлуулах 610 цэг ажиллаж байна. Өчигдрийн /2020.11.16/ байдлаар 340 борлуулалтын цэгт 2773 тонн түлш, хангамж болон дундын агуулах руу 2667 тонн түлшийг тус тус тээвэрлэжээ. Сайжруулсан шахмал түлшний хот доторх түгээлтийг тээврийн 22 компанийн 397 автомашинаар хийж гүйцэтгэж байна.