Үүрэг гүйцэтгэж буй ажлын байранд нь цол гардууллаа

оруулсан Алсын Хараа

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/937 дугаар тушаалаар Орхон аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Ч.Бат-Амарыг цагдаагийн хошууч, хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Т.Саранцэцэгийг цагдаагийн ахлах дэслэгч, хүний нөөц сургалт хариуцсан мэргэжилтэн цагдаагийн дэслэгч Н.Мөнхболорыг ахлах дэслэгч цолоор шагнажээ.

Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/235 дугаар тушаалаар Б.Сандагдоржийг Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаагаар томилж, цагдаагийн дэд ахлагч цол олголоо. Дээрх алба хаагчдад цолыг нь Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу “Covid-19” цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан үүрэг гүйцэтгэж буй ажлын байранд гардуулан өглөө.

Сэтгэгдэл бичих