Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд энэ сарын сарын 17, 19-нд товлогдсон Эрүүгийн болон Зөрчлийн хэргийн бүх цахим шүүх хурлыг тодорхой бус хугацаагаар хойшлуулсныг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өнөөдөр мэдэгдлээ.
Давж заалдах шүүхийн www.citycourtofcriminalappeals.mn цахим хуудсанд нэвтэрч, шүүхийн үйл ажиллагаатай танилцах боломжтой бөгөөд энэ сарын 11-ний мэдээлэлтэй танилцахыг тус шүүхээс зөвлөлөө.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" 178 дугаар тогтоол гаргасан. Коронавирус халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлээс хамгаалах, үйл ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор шүүх хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ.