Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюүгийн 9 дэх өдрийн барилдааны дараа Озэки Такакейшо 8 даваа, нэг унаатай башёг тэргүүлж байна.
Өнөөдөр Озэки Такакейшо Тобизарюү-тэй /М-4/ учраа таарч, түүнд хатакикоми мэхээр унаснаар нэг унаатай боллоо. Харин Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Рюүдэн /М-10/, Чиёонокүни /М-14/ нар 7 даваа, 2 унаатай башёг тэргүүлэгч Озэки Такакейшог нэхэж явна.
Макүүчи буюу дээд зиндааны барилдааны 8 дахь өдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Такаясү-тэй барилдаж окүридаши мэхээр өрсөлдөгчдөө унаснаар 2 унаа, 7 даваатай болов. Маргааш Комүсүби Тэрүнофүжи, Тобизарюү-тэй барилдах юм.
Энэ өдөр Хоошёорюү С.Бямбасүрэн /М13/, Котоновака /М-14/-д сүкүинаге мэхээр унаж 4 унаа, 5 даваатай байгаа бол Ичиножёо А.Ичинноров /М13/ Кэйсей /М-12/-д ёрикири мэхээр унаж 2 даваа, 7 унаатай болов. Харин Чёошома Г.Мөнхсайхан, Тэрүцүёоши-г /М10/ уватэнаге мэхээр давж 5 даваа, 4 унаатай байна.
Кирибаяама Лхагвасүрэн /М-1/ энэ өдөр Оношо-д /М-2/ ошидаши мэхээр ойчиж 8 унаа, ганц даваатай энэ башёд амжилт тун тааруухан барилдаж байна. Маргааш Кагаяаки /М-3/-тай барилдана.