Эрүүл мэндийн мэндийн яамны 17 цагийн ээлжит мэдээллээр улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хүргэсэн юм.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү: Шинэ төрлийн коронавируст халдвар /COVID-19/ цар тахлын хэмжээнд хүрч, улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед Цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчил цөөнгүй бүртгэгдэж байна. Зориулалтын бус тээврийн хэрэгслээр хулгайгаар орон нутаг руу зорчсон 28 хүний хэргийг илрүүллээ. Тухайлбал, Улаанбаатар-Ховдын чиглэлд Говь-Алтай аймгийн иргэн Энхмаа гэгч хүнсний тээврийн бус автомашинд 10 иргэнийг, Говь-Алтай аймгийн 1 иргэнийг нууцаар тээвэрлэж байсан. Мөн Дундговь аймгийн чиглэлд 4 иргэн, мөн Дундговь руу 3 иргэн, Хэнтий 3, Увс 2 гэх мэтээр нийт 28 иргэн нууцаар хорио цээрийн хууль журмыг ноцтойгоор зөрчин зорчиж байсныг тогтоосон. Мөн цахим орчинд мөрийтэй тоглох асуудал нэмэгдэж байна. Энэ хэрэгт холбогдолтой 30 иргэнийг олж илрүүлсэн. Мөрийтэй тоглоом тоглосон 6 иргэнийг тус бүр 100 мянган төгрөгөөр торгосон. Бооцоот мөрийтэй тоглоомыг цахим орчинд зохион байгуулсан 1995 онд төрсөн Тулга, 1997 онд төрсөн Цэнд-Аюуш, Гантулга, Баянмөнх, Очиргэрэл, Болдхуяг нарыг эрүүгийн хариуцлагад татаад байгаа. Цахим орчинд ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа болон тоглосон иргэдийг олж тогтоох ажил үргэлжилж байна. Мөн 1987 онд төрсөн Амармэнд гэгч этгээд цагдаагийн ажилтны шаардлагыг эсэргүүцсэн хэргийг СХД-ийн 3 дугаар цагдаагийн хэлтэлст шалгаж байна. Цахим мэдээллийн орчинд 39 худал мэдээлэл түгээсэн зөрчлийг илрүүлж, 5 иргэнийг тус бүр 500 мянган төгрөгөөр торгосон. Худал мэдээлэл тараасан эх сурвалжуудаас 3 нь гадаадын иргэн байсан. ХБНГУ-ын Дашицэрмаа гэгч иргэн удаа дараа худал мэдээлэл түгээснийг илрүүлсэн. Мөн цахим сүлжээгээр архи, согтууруулах ундаа борлуулсан 88 зөрчил гарлаа. Согтууруулах ундаа тээвэрлэсэн долоон тээврийн хэрэгсийг илрүүлсэн. Мөн хуурамч 7 фэйсбүүкийг устгасан. Иргэд та бүхэн Цахим орчин дахь албан бус мэдээлэлд итгэж хууртахгүй, УОК, ЭМЯ-наас гаргасан албан ёсны мэдээллийг хүлээн авч байна уу гэлээ.