Орон нутгийн иргэдийг энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос оршин суугаа газар луу нь явуулах болсон тухай мэдээллийг Улсын онцгой комиссын гишүүд өнөөдөр үгүйсгэлээ.
Нэр бүхий УИХ-ын гишүүд цахим хуудастаа дээрх мэдээллийг гаргаад байсан юм. Тэгвэл УОК-ын дарга Г.Ариунбуянгийн хэлснээр, халдвар тээгчийн ойрын болон дам хавьтлуудын шинжилгээний хариу ямар гарахаас хамаарч тухайн иргэдийг хотооос гаргах хугацааг товлох юм байна.
Цаашид УОК-ын гишүүн бус хүмүүс баталгаагүй, бүрэн бус мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх тухай албан тоотыг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар УИХ-ын гишүүдэд илгээжээ.
Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар 18.00 цагт аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж, үүрэг чиглэл өгнө.