УОК-ын Шуурхай штабын ажлын багийн өнөөдрийн хуралдаанаар автомашины тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэсэн тухай ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэв.
Монгол Улсад дотоодод коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан Бэлэн байдлын зэрэгт бүх нийтээр шилжиж хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Энэ хугацаанд нийслэлийн хөдөлгөөнд стратегийн гол 13 салбарын ажилчдын хөдөлгөөнийг явуулахаар болж тэдгээрт тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Тэгвэл тухайн тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх зөрчил илэрч байгааг тэрээр мэдээлэлдээ дурдаад, тусгай зөвшөөрөл олгож байгаа ажлыг түр зогсоож байгааг дуулгав.
Тиймээс хөдөлгөөний хязгаарлалтад ороогүй 13 салбарын ажилчид ажлын үнэмлэхээр зорчихоор боллоо.