Өчигдөр 77 хүнийг эрүүлжүүлсэн байна

оруулсан Алсын Хараа

Дэлхий нийтийг түгшээсэн “COVID-19” халдвар Монголд тархах эрсдэл бий болсон энэ үед иргэн өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалах хамгийн чухал алхам бол УОК-оос гаргасан шийдвэрийг хатуу чанд сахин биелүүлэх явдал юм.

Төрийнхөө шийдвэрийг хатуу баримталж мөрдсөн улс орнуудын иргэд энэ халдварын эрсдэлийг давж гарах боломж байгааг бусад улс орнуудын жишээ харуулж байгаа билээ. Өнөөдөр манай улсад иргэд нь төр засаг, ЭМЯ, УОК-ынхоо гаргасан зөвлөмж, шийдвэрийг олонх нь сайн биелүүлж байна.

Гэхдээ “COVID-19” халдварын аюулт хор хөнөөлийг үл ойшоон өөрийгөө болон ойр дотны хүмүүс, ард иргэдэд халдвар түгээх буруу үйлдэл гаргаж байгаа хүмүүс цөөнгүй байгааг ЦЕГ-аас анхааруулан, сэрэмжлүүлж байна. ЦЕГ-ын өчигдрийн /2020.11.15/ мэдээллээр зөрчил гаргасан 256 тохиолдол, согтуугаар автомашин жолоодсон 17, гэмтсэн 12 хүн эрүүлжигдсэн 77 хүн, гэмт хэрэг 37 бүртгэгджээ.

Сэтгэгдэл бичих