“COVID-19” халдварыг айдас биш баримтаар, цуурхал биш шинжлэх ухаанчаар хандаж туулах ёстой гэдгийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ЭМЯ-ны 17.00 цагийн мэдээллийн үеэр онцлов.
Тэрбээр, өглөө 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 98 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Мөн Доронод аймгийн нэгдсэн лабораторид 68 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд халдваргүй гарсан. Түүнчлэн ЗӨСҮТ-ийн лабораторид нийслэл хотын нэгдүгээр хавьтал 909 шинжилгээ хийлээ. Өглөө 750 шинжилгээний хариу сөрөг гарсан. Үлдсэн 159 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан" гэдгийг тэмдэглэв.
Өнөөдрийн байдлаар хоёрдугаар хавьтлын 5314 хүнийг шинжилгээнд хамруулжээ. Үүнээс 1394 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Нийслэл хот болон Сэлэнгэ аймагт тандалт судалгаа үргэлжилж байна.
УОК, Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу хатуу хөл хориог 14 хоногийн хугацаатай сунгасан. Иймээс иргэдийг эерэг хандлагатай байх, бие биедээ урам өгөх, халдварын талаарх мээдээлиийг албан ёсны эх сурвалжаас авах, цахим орчинд аль болох бага цагийг зарцуулах, сэтгэл санааны таагүй байдал тохиолдвол найз нөхөдтэйгээ утсаар болон цахимаар харьцах, шинэ бүжиг, дуу сурах, иог хийх, зөв хооллох зэргээр асуудалд тайван хандахыг хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ уриаллаа.