Монгол банкнаас арилжааны банкуудад энэ сарын 13-нд Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны талаар албан тоот хүргүүллээ.
Тодруулбал, зээлийн мэдээллийн сангийн лавлагаа авах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж, харилцагч нар бүрэн баталгаажуулалт хийсний үндсэн дээр энэхүү лавлагааг цахимаар олгох чиглэл өгчээ.
Учир нь улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед банкууд цахимаар үйлчилгээ үзүүлж байгаа юм. Иймд Зээлийн мэдээллийн лавлагааг хэвийн авах боломжийг бүрдүүлэх үүднээс энэхүү чиглэлийг банкуудад өгсөн байна.