УИХ -ын дарга Г. Занданшатар өнөөдөр /2020.11.14/ ХӨСҮТ-ийн ажил байдалтай танилцлаа. Өнгөрсөн 4 дүгээр сарын 29-нд УИХ-аас баталсан Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн хэрэгжилттэй танилцахаас гадна гэр бүл, найз нөхдийн зүгээс цуглуулсан 20 сая төгрөгийг хандивлалаа.
Энэхүү хандивыг түүний гэргий Г.Отгонгэрэл санаачлан цуглуулжээ. Цаг үеийн амаргүй нөхцөлд УИХ-ын даргыг ХӨСҮТ -д ажиллах үеэр нь хандивыг өгөхийг хүссэн байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хандивыг хүлээн аваад халдварыг тархаахгүй цаг наргүй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг урамшуулахад зарцуулах болно гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар сүүлийн 10 сар тасралтгүй ажиллаж буй тус эмнэлгийн шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцав. Тэнд ажиллаж буй эмч болон мэргэжлийн хяналт, хүчний байгууллагынханд хандаж талархал илэрхийлээд өдөр шөнөгүй ажиллаж буй та бүхнээ урамшуулах, ниймгийн халамжийг анхаарахын тулд үргэлжлүүлэн ажиллах болно гэв.