Нөөцийн махыг нэг хүнд нэг гулуузаар борлуулна

оруулсан Алсын Хараа
УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатарын тушаалаар байгуулагдсан “Хүнсний хангамжийг сайжруулах шуурхай штаб”-аас нийслэлийн хэмжээнд хүнсний хангамж ямар байгаа, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн зургаан дүүргийн 15 байршилд маргаашнаас эхлэн 200 хүртэлх тонн мах худалдан борлуулна. Үүнд:
· Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо Скай их дэлгүүрийн гадна талбай
· Баянзүрх дүүргийн аравдугаар хороо Амгалан захын гадна талбай
· Баянзүрх дүүргийн наймдугаар хороо “Тэнгэр” худалдааны төв,
· Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын талбай,
· Баянгол дүүргийн хоёрдугаар хороо KFC сүлжээ рестораны баруун талд
· Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын Баянтахилт төвийн гаднах талбай,
· Чингэлтэй дүүргийн Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна талбай
· Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцсийн байршил,
· Сүхбаатар дүүргийн нутаг Хангай хотхон,
· Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлх худалдааны төв,
· Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хороолол,
· С 14 дүгээр хороо Цамбагаравын урд талбай,
· СХД Нэгдүгээр хороо Толгойтын Гүнгэрваа худалдааны төв,
· Хан-Уул дүүргийн Лавай худалдааны төвийн гадна талбай
· Хан-Уул дүүргийн нутаг Буянт-Ухаа-2 хорооллын гадна талбайд тус тус үхэр хонины мах борлуулна.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Сэтгэгдэл бичих