11:00 цагийн мэдээллээс хойш COVID-19 халдварын тохиолдол 8-аар нэмэгдэж, 424 боллоо

оруулсан Алсын Хараа

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр өнөөдөр 17.00 цагийн байдлаар манай улсад "COVID-19"-ийн халдвартай хүний тоо 8-аар нэмэгдэж, шинээр бүртгэгдсэн 424 тохиолдол болоод байна.

Найман хүний батлагдсан нэг тохиолдол нь тээврийн жолоочийн эхний хавьтлаас туссан бол хоёр дахь 10 дугаар сарын 20-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээнээс халдвар илэрчээ. Мөн Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн нэг жолооч болон нэг эмчээс илрээд буйг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлстийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.

Тодруулбал,

  • Ачаа тээврийн жолоочийн хавьтал хоёр хүнээс,
  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн давтан шинжилгээнээс дөрвөн тохиолдол,
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүнээс,
  • ХӨСҮТ-ийн нэг эмчээс халдвар илэрлээ.
 Ингэснээр гадаад орноос зөөвөрлөгдсөн тохиолдол таваар нэмэгдэж 404, ачаа тээврийн жолоочийн голомтот халдвар 9, ХӨСҮТ-ийн эмч ажилчдын дундах халдвар 8 боллоо. Сэлэнгэ аймагт 17:00 цагийн байдлаар халдвар нэмэгдээгүй байна.

Сэтгэгдэл бичих