Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу COVID-19-ийн үед эрүүл мэндийн байгууллагууд нөөц орууд бэлтгэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлтгэл ажлуудаа сүүлийн гурван сар хангасан билээ.
Энэ хүрээнд шинээр ашиглалтад орж буй “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II” эмнэлгийг COVID-19-ийн үед тусгаарлалтын зориулалтаар ашиглахаар болсон. Тиймээс шаардлагатай засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хуваарийн дагуу ажлууд жигдрээд байна. Тус эмнэлэгт 300-500 орыг бэлтгэн тусгаарлалтын байранд байгаа иргэдээ шилжүүлэх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээг газар дээр нь шуурхай үзүүлэх юм.