ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ зах, дэлгүүрийн хүнсний хангамжтай танилцав

оруулсан Алсын Хараа

Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Л. Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хүнсний хангамж, тээвэрлэлт, захын хорооллын хүнсний дэлгүүр, эмийн сан, дотуур байрны оюутнуудын хүнс, бусад хангамжтай газар дээр нь танилцлаа.

Хүчит шонхор зах дээр махны эрэлт, нийлүүлэлт хэвийн, хүнсний зах, дэлгүүрүүдэд бүтээгдэхүүний хангамж хэвийн байв.

Нийслэлийн иргэдийн махны нэг өдрийн хэрэглээ  110 тн байдаг. Хөдөө орон нутгаас өнөөдрийн байдлаар нийт 410 тн мах тээвэрлэсэн нь нөөцийг их болгожээ.

Харин Чингэлтэй, 7 буудал орчмын хүнсний найман нэрийн дэлгүүрүүд хүн орж ирэх нь эрс багассан, иргэд зах, бөөний төвөөр үйлчлүүлж байгааг худалдаа эрхлэгчид хэлжээ.

Сэтгэгдэл бичих