Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед согтууруулах ундаагаар үйлчилсэн, зарсан 2 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг НМХГ, цагдаагийн алба хаагчидтай хамтарсан хөдөлгөөнт эргүүлийн хяналт шалгалтын үеэр зогсоолоо.
Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Sunrise” зочид буудалд хамтарсан шалгалт хийх үеэр архи, пиво худалдан борлуулж байсныг хураан авсан байна. Мөн дүүргийн 18 дугаар хороонд байдаг Их цагаан даваа ХХК-ийн Цэнгүүн зочид буудалд хяналт шалгалт хийхэд 1 өрөөнд 4 иргэн архидан согтуурч байсныг журамлан буудлын үйл ажиллагааг зогсоосон байна.