Монголоос хандивласан хонины сүүлчийн хэсгийг БНХАУ-д авчирч байна

оруулсан Алсын Хараа

/CGTN/. Монгол Улсаас “COVID-19” цар тахалтай тэмцэх БНХАУ-ын үйлсэд хувь нэмрээ оруулах үүднээс есөн сарын өмнө бэлэглэхээ амласан 30 мянган хонины сүүлчийн хэсгийг тус улсад хүлээлгэн өгөх төлөвтэй байна.

Хандивын хонинуудыг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон дахь Эрээн хотод тусгаарласны дараа нядлан боловсруулж, цар тахлын анхны голомт болох Хубэй муж руу илгээнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д энэ оны хоёрдугаар сард буюу “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах чухал цаг үед айлчилж, тусламж дэмжлэг үзүүлэх үүднээс 30 мянган хонь бэлэглэхээ мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл бичих