МУБИС-ийн хоёр оюутны ойрын хавьтал 50 орчим хүнийг тусгаарлан, шинжилж байна

оруулсан Алсын Хараа

УОК-ын шийдвэрийн талаарх мэдээллийн үеэр ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан дараах мэдээллийг өгсөн юм.

ТИР машины жолоочийн хавьтлуудаас коронавирусийн халдвар илэрч батлагдаад буй.

"Эхлээд эхнэр, хадам ээж, дүү, дүүгийн ойрын хавтлын хоёр хүн гээд нийт зургаан тохиолдол илрээд байна. Коронавирусийн халдвар илэрсэн МУБИС-ийн хоёр оюутны хувьд, ойрын хавьтлуудыг бүгдийг тогтоож тусгаарлалтад авч, шинжилгээ авах процесс эхэлсэн байна. Одоогийн байдлаар хоёр оюутны ойрын хавьтлын тоо нийлээд 50 орчим хүн байна" хэмээн тэрбээр хэллээ.

Мөн "Шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтагч нарыг бид шаардлагатай бол тусгаарлах ёстой. Баянгол дүүргийн 33 дугаар байранд болсон зүйл нь үүний дагуу авч байгаа арга хэмжээ. Зарим хүн буруу мэдээлэл гаргаж, олон нийтийг төөрөгдөлд оруулах асуудлууд байгаа учраас иргэд зөвхөн УОК, ЭМЯ-наас өгч байгаа мэдээлэлд итгэх нь зүйтэй.

Бид ойрын хавтал болон 2, 3 дугаар хавьтлуудыг шинжилсний дараа цаашдын нөхцөл байдал хэрхэн өрнөх талаар дүгнэлт хэлж болно" гэсэн юм.

 

Сэтгэгдэл бичих