Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, цагдан хорих байранд эргэлт уулзалт хийхийг энэ сарын 17-ныг хүртэл түр хугацаанд хязгаарлав.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, илгээмжийг шуудангаар хүлээж авч байгааг ШШГЕГ-аас мэдээллээ.