Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 5 дахь өдрийн барилдааны дараа Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Такакейшо, Шиманоүми /М17/, Чиёокүни /М14/ нарын 4 бөх нэг ч унаагүй тэргүүлж байна.
Макүүчи буюу дээд зиндааны барилдааны 5 дахь өдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, энэ башёд унаагүй явсан М4-өөс барилдаж буй Хокүтофүжитой хүч үзэж уватэнаге мэхээр өрсөлдөгчөө давснаар 5 даваатай тэргүүлэгчдийн эгнээнд явна.
Энэ өдөр М13 Ичиножёо А.Ичинноров, М16 Акуаг ёритаоши мэхээр давж анхны даваагаа авсан бол М13 Хоошорюү С.Бямбасүрэн, Чёошома Г.Мөнхсайханд хатакикоми мэхээр ойчиж 2 унаа, 3 даваатай байна. Мөн энэ өдрийн барилдаанд М6 Тамаваши Б.Мөнх-Оргил, М8 Аойяаматай учраа таарч ошидаши мэхээр давснаар 3 даваа, 2 унаатай байна. Маргааш М5 Миёогирюүтэй барилдахаар учраа таарсан байна.
Магэширагийн 1-ээс барилдаж буй Кирибаяама Б.Лхагвасүрэн энэ өдөр Сэкиваке Таканошо-д ошидаши мэхээр унаж нэг даваа 4 унаатай явна. Маргааш Кирибаяама, Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй учраа таарчээ.
Харин энэ өдөр Озэки Такакейшо, М2 Дайэйшёог цүкидаши мэхээр мэхээр хаяж 5 даваатай болов. Озэки Шодай бэртлийн улмаас барилдаагүй бөгөөд түүнтэй барилдах байсан М2 Оношо ялалт авснаар тэр анхны даваагаа аваад байна.