УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар цагдаа, тагнуул зэрэг хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзаж байна.
Уулзалтаар, бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлд салбар бүрийн сайд нар хяналт тавьж, ажиллаж байгаа хувийн хэвшил болон төрийн зарим байгууллагад шаардлага, хариуцлага хүргүүлж ажиллахаар ярилцаж байгаа аж. Түүнчлэн цагдаа, хуулийн байгууллага хатуу шаардлага тавьж ажиллахаар нэмэлт хүч гаргахаар болж байна. Тиймээс Гамшгийн хуульд заасан бүх нийтийн бэлэн байдлын үед ажиллах стратегийн гол салбарын ажилчид гадуур явахдаа биеийн байцаалт, ажлын үнэмлэхтэй явах шаардлагатай юм.
Стратегийн гол салбарт, хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээх станц, эмийн сан, эмнэлэг, усны худаг, эрчим хүч, дулааны цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны байгууллага багтана. Мөн буяны ажил болон хот хоорондын хүнс тээвэр багтаж байгаа юм.