Засгийн газар өнөөдөр /2020.11.11/ 21.30 цагаас ээлжит бусаар Төрийн ордонд хуралдаж байна.
Хуралдаанаар УОК-ын хэлэлцсэн асуудлын санал, дүгнэлтийг танилцуулж шийдвэр гаргах юм. УОК-ын хуралдаан дөнгөж сая дууссан бөгөөд коронавирусний нөхцөл байдал, түүнтэй тэмцэх арга хэмжээний асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдааны шийдвэрийн талаар Засгийн газрын хуралдааны дараа нэгдсэн мэдээ өгнө хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээллээ.
МУБИС-ийн хоёр оюутанд халдвар илэрч, зургаан оюутанд халуурах шинж тэмдэг илэрсэн нь худал мэдээлэл гэж УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр "УОК хуралдах гэж байна. МУБИС-ийн 2 оюутанд халдвар илэрч, 6 оюутан халуурч байна гэж буруу ташаа, албаны бус мэдээлэл түгээж байгаа зарим хэвлэлийн мэдээг залруулж байна.
Яаран нягтлаагүй мэдээллийг түгээх нь #COVID19 цар тахалаас урьдчилан сэргийлэхэд нэмэр огт болохгүй, олон нийтэд илүү тэвдэлд, хардалт үүсгээд байгааг хэлээд байгаа юм. Мэдээллэх, мэдэх эрхийг хааж боох санаа огт бишийг ойлгоно уу" гэсэн байна.
Хуралдааны шийдвэрийн талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.