Улсын онцгой комисс яг одоо / 2020.11.11/ 20.00 цагт Төрийн ордонд шуурхай хуралдаж байна.
Хуралдаанаар коронавирусний нөхцөл байдлын асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан байсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрсэн тул УОК өнөөдөр буюу 11 дүгээр сарын 11-нээс эхлэн гурав хоног нийслэлд хөл хорио тогтоогоод байна. Улмаар тээврийн жолоочийн ойр байсан 24 иргэнээс шинжилгээ авахад 2 хүнээс коронавирус илэрсэн юм.
УОК-ын хурлын дараа буюу 21.00 цагт Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж, коммиссын шийдвэрийг хэлэлцэх юм. Хуралдааны шийдвэрийг мэдээлэх болно.