Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4 даваад байна

оруулсан Алсын Хараа

“COVID-19” халдварын улмаас сумогийн ордонд 2500 үзэгч орохыг зөвшөөрсөн Японы мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башёгийн 4 дэх өдрийн барилдааны дараа 7 бөх 4 даваатай тэргүүлж байна.

Макүүчи буюу дээд зиндааны барилдааны 4 дэх өдрийн барилдаанд Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, М3 Окиноүмитай барилдаж ёрикири мэхээр өрсөлдөгчөө давснаар 4 даваатай болов. Тэрбээр, маргааш 4 даваатай яваа М4 Хокүтофүжитой барилдана.

Энэ өдөр М13 Ичиножёо А.Ичинноров, М11 Саданоүмид ёрикири мэхээр ойчиж 4 унаатай болсон бол М13 Хоошорюү С.Бямбасүрэн, М15 Чёотайрюүд хатакикоми мэхээр ойчиж 1 унаа, 3 даваатай явна. Мөн энэ өдрийн барилдаанд М6 Тамаваши Б.Мөнх-Оргил, М7 Эндотой учраа таарч ошидаши мэхээр унаснаар 2 даваа, 2 унаатай байна. Маргааш М8 Аойяаматай барилдахаар учраа таарсан байна.

Магэширагийн 1-ээс барилдаж буй Кирибаяама Б.Лхагвасүрэн энэ өдөр Сэкиваке Митакэүмиг катасүкаши мэхээр давснаар анхны даваагаа авлаа. Кирибаяама маргааш Сэкиваке Таканошотой учраа таарчээ. Харин энэ өдөр Озэки Такакейшо М2 Оношог ошидаши мэхээр хаяж 4 даваатай болов. Озэки Шодай энэ өдөр М2 Дайэйшёод цүкидаши мэхээр очиж нэг унаа, 3 даваатай болоод байна.

Сэтгэгдэл бичих