Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс коронавирусний халдвар илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдоод байна. Тус жолооч нь 21 хоногийн хугацаанд тусгаарлалтад байсан ч гэртээ гараад дөрвөн хоногийн дараа коронавирус илэрсэн нь энэ юм.
Одоогийн байдлаар халдвар авсан хүмүүстэй ойрын байсан хүмүүсийг тогтоох ажлыг хийж байна. Гурав хоногийн хугацаанд бүх шатны боловсролын байгууллага, цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төвүүдийг хааж, Улаанбаатар хотоос гарах авто болон төмөр замын хөдөлгөөнийг хаана. Урлаг соёлын үзвэр үйлчилгээ, олон нийтийн газруудын үйл ажиллагааг түр зогсоох боллоо. Харин нийслэл рүү орох хөдөлгөөн одоогоор нээлттэй байна. Мөн нийтийн тээвэрт тодорхой зохицуулалт хийх аж.
Урьдчилсан байдлаар халдвар авсан хүний явсан маршрут, зураглалыг гаргасан байна. Ингэхэд дээрх
Арваннэгдүгээр сарын 06-ны өдөр
Энхсаран сувилал 104 тоот өрөөнд байсан иргэн Б-гийн хамт эмнэлгээс гарч жижиг тэрэг дуудаж нисэх хүргүүлээд хамт бууж, нийтийн тээврийн “Нисэх-5шар” гэсэн унаанд суужээ. 5 шараас хороолын чиглэлийн автобусанд сууж тэндээс тоосгоны үйлдвэр явах автобусанд сууж гэртээ харьсан.
Арваннэгдүгээр сарын 07-ны өдөр
Гэрээс гараагүй
Арваннэгдүгээр сарын 08-ны өдөр
Иргэн Г-тэй уулзаж амгалан орсон. Улаанбаатар паласд 19:00 цагаас тоглолт үзсэн. Ингээд такси бариад гэртээ харьсан.
Арваннэгдүгээр сарын 09-ны өдөр
Нийтийн тээврээр Саппоро орж, 22-ын товчоо орсон. Ингээд орой гэртээ хүргүүлсэн маршруттай байна.
Иймд эдгээр газраар явсан бол өөрийгөө тусгаарлан, гэрээсээ гарахгүй байх, ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл 119, 100, 80086829 дугаарт хандахыг зөвлөлөө.