Гаалийн ерөнхий газрын мэдээллээр энэ оны эхний 10 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 10423.1 сая ам.доллар болжээ. Энэ нь 2019 оны мөн үеийнхээс 1170.1 сая ам.доллар буюу 10.1 хувиар буурсэн үзүүлэлт аж.
Экспортын дүн импортын дүнгээс 1549.1 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа. Экспортод 5986.1 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.3 хувиар буурсан байна. Экспортын барааны нийт дүнд:
- эрдэс бүтээгдэхүүн 4228.0 сая ам.доллар буюу 70.6 хувь,
- сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс бүлэгт багтах барааны экспорт 1324.4 сая ам.доллар буюу 22.1 хувь,
- арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл 6.9 сая ам. доллар буюу 0.1 хувь,
- нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 254.3 сая ам.доллар буюу 4.2 хувийг тус тус эзэлж байна.
Эдгээр нь нийт экспортын дүнгийн 97.0 хувийг эзэлжээ.